Миний бие гэртээ охино хараад суудаг л даа. Харин нөхөр маань өнөөдөр шинэ ажилд орж байгаан анхны өдөр нь . Нөхрийгөө харсан чинь цаанаа сандраал бодол болоол байгаа харагдсан. Хуучин ажилаасаа гараад хагас сар болоод шинэ ажилд орж байна. Сая ажилдаа явахдаа "жоохон сандраад шалгалт өгөх гэж байгаа юм шиг байна аа" гэсэн кккк.
манай нөхөр хэлний үнэн авяьсгүй гар шүү. шинэ ажил нь хагас бүтэнсайнд амардаг гэсэн. тэхээр нь бямбын англи хэлний сургалтанд суу гэсийн. Одоо хэлээ сайжруулчихвал манай хүн мэргэжилдээ сайн л даа. Бид 2 чинь нэг ангийн хоёр, мэргэжил нэгт нөхдүүд шүү дээ. Би харин ажлын туршлага энээ тэрээ гэж байхгүй. Сургуулиа төгсөөл 3 сар ажиллаж байгаад магистр сурна гэж ажлаасаа гараал тэгээл төгсөхын алдад бэбитэй болоол магистр ч байхгүй. хүүхдээ хараал гэрийн хүн болсон. Одоо охин маань Ой 4 сартай. Намраас л би ажилын бараа харж охин маань цэцэрлэгийн бараа харах байх даа. Тэр болтол нэг иймэрхүү байдалтай.

Манай хүн хуучин ажилдаа овоо цалин авдаг байсын гэтэл одоо энэ шинэ нь тэрний талтай тэнцэнэ. Тэгээд яахав унаа хоолны мөнгө, бас улиралд нэг бонус энээ тэрээ гэж өгөхийн гэсэн гэхдээ тэр нь ажлын үр дүн энээ тэрээгээс хамаарахын гэсэн. Цалин нь 2 дахин багасаж өрхийн орлого навс буураад жоохон сэтгэлээр унаж л байна. Гэхдээ яахав удахгүй цалин нь нэмэгдэх байх л гэж горьджийно.
Нээрээ энэ 6 хувийн хүүтэй орон сууцны зээл гэж үнэнхүү сайхан боломж гарч ирсэн байна аа. Хүүхэдгүй залуу гэр бүлүүд 2лаа ажиллаад өлхөн 700.0 сардаа олчихно биздээ. Хүүхэдтэй байсан ч гэсэн боломжтой. Харин нөхөр бид 2 оны өмнө байр захиалсан байсын тэр нь нөгөө жагсаалтанд нь ороогүй байхын. Азгүй гэж л тэр байх даа. Одоо бид 2 нөгөө өндөр хүүтэй банкны хүүгээр нь л зээл хөөцөлдөх болох нь. Гэтэл бас нөхөр маань ажилаа сольцон болохоор зээл авах нь эргэлзээтэй байна. Эргэлзээтэй ч гэж зээл олгохгүй болчоод байдаг. Асуудал ч их байна аа.
За орой нөхрийгөө ирэхээр нь би чинь баахан юм асууна шүү дээ. Өмнө нь ажилаасаа ирэхээр нь ажилынханыг нь бараг бүгдий нь мэддэг болчихсон энэ чинь яасан тэр чинь болсон уу гэээл асуугаал, мэргэжил нэг болохоор бас туршлага интер авах гээл асууж лавлана шүү дээ. кккк. Би ч одоо бараг зэврэх гээл байна. Миний үеийхэн чинь одоо 3 жил ажиллачихсан байр сууриа олчихсон зарим нэг нь томроод алга болж өгсөн байх. Гэтэл би... Заримдаа энэ тухай бодохоор уур ч хүрэх шиг гэхдээ яахав. хөөрхөн охинтой боллоо. бүх юм сайхан болно доо тээ.