Friday, March 16, 2012

Авгай боллоо л доо..

Нээрээ эмэгтэйчүүд бид байнга шахуу хэн нэгний төлөө амьдарч бодож нэг үгээр өөрсдийгөө гаргуунд нь гаргаж байх юм даа. Бүгд биш ч гэсэн, би лаг тэгээд байх шиг байна. Охиноо гаргаад гартээ байснаас хойш нөгөө авгай төрхөндөө ороод байгаан муу даа. ккк инээдтэй ч гэсэн үнэн л тэр байна даа. Өмнө нь арай л ийм байгаагүй дээ л гэж бодохын. Өөртөө анхаарна ингэнэ тэгнэ гэж бодоол байна бодоол байна хэрэгжүүлсэн хйисэн тэмцсэн юм байхгүй. Нүүрний арьс суларч нүднйи доор бүдэгхэн бүдэгхэн үрчлээс тогтоод л оройдоо мөсөөр арчина даа гээл мөсөө хөлдөөгөөл байдаг арчсан юм байхгүй, дасгал хийнэ л гээд байдаг хийсэн юм байхгүй хөшиж үхэх байх дөө. 
Өөрийгөө хурцалж жоохон идэвхитэй баймаар байхын. Яах вэ. 

Monday, March 12, 2012

хүүхдүүд , төлөвлөгөө

Бүсгүйчүүд минь сайхан баярласан уу. Би нь сайхан баярласоон. Эмээгийндээ очиж хамаатан саднаараа бужигнаж байгаад ирсэн.
Нээрээ Март дөхөөд ирэхээр  буятай ээж, төгс билэг ээж, энэрэлт ээж өөр юу юу билээ дээ баахан ээжүүдийг нэр дэвшүүлээл шалгаруулна энээ тэрээ гээд байсан ба нар сонссон уу яасан. Тэгсэн манай эмээ тэрнийх нь нэг буянтай ээж нь болсон гэнэ. Тэгсэн чинь инээдтэй нь   тэрийг нь худалдаж авдаг юм байх. кккк  Эмээ 150.000 төлсөн гэсэн. Бараг 46 эмээ нар 3 сарын 7нд МҮЭСТӨ-нд цуглараал нөгөө өргөмжлөлөө авсан гэсэн. Манай эмээ чинь шагнал энээ тэрээнд дуртай нэлээн хөдөлгөөөнтэй хүн шүү дээ. Хорооноос нь санал болгоод та оролцох уу 150.000 төлдөг гэсэн гэсэн тэгээд яахав даа дуртай юм болохоороо авчку юу ккк. Нэг бодлын инээдтэй ч юм шиг нөгөө бодлын эмгэнэлтэй ч юм шиг.  
Тэгээд нас ахиад байхаар ганцаараа биш хосоороо өтөлвөл хамгийн сайхан юм даа тээ, манай  өвөө өнгөрөөд удаж байна. Эмээ маань одоо хэдэн хүүхдээ бараадаал ирээч ирээч гээд...  Харин хаа очиж олон 8 хүүхэдтэй болохоор сайхан. Одоо манай ээж аавын үеийхэн чинь 2-4  хүүэдтэй байх шив дээ. Би доороо 1 дүүтэй. Дүү маань ирландад сурч байгаа болохоор айлын ганц шиг л байна. Одоо би л олон хүүхэд төрүүлэхээс тээ. ккк. 
Намар охин маань 2 ой хүрнэ тэхээр би чинь цэцэрлэгч өгөөд ажилчин анги болох гээд байгаа шдээ. Тэгээд бодоод байсан чинь дор хаяж 2-5 жил ажиллана гэхээр дараагийн хүүхэд бас оройтох гээд байна шүү. Тэр үед би чинь 30 хүрцэн байна. Эртхэн төлөвлөсөн бол жилийн зайтай тэрсхэн 2 хүүхэд гаргачихдаг байж  тээ ккк. Нэг мөсөн дараалж гаргаад хэсэг ажиллаад дараалж гаргаад хэсэг ажиллаад...... энэ мэтчилэн явсан бол.
Та нар үзсэн үү. Өнгөрсөн тэрний өмнөх ч билүү танайд хонье дээр нэг таксины жолооч залуу оролцсон,  5 хүүхэдтэй.  30 жоохон гарсан мөртлөө 5 хүүхэд гаргасан эрүүл саруул өнөр өтгөн сайхан л амьдарч байсан. Тэрийг хараад би атаархсан шүү. Гэр хороололд Нэг өрөө байшинд тарчигхан амьдарч байгаа  ч гэсэн би бол баян хүн гэж хэлсэнийг нь сонсоод  нээрээ л үнэн санагдсан. 

Sunday, March 4, 2012

hand made...



Охиндоо хийсэн зүйлээсээ орууллаа. 
Энэ жижиг өмд нь одоо багадаад архивлагдсан. Том өмдийг нь өмсөж байгаа. 




Энэ бас нэг өмд. одоо багадаад өмсөхөө больсон.  Гар утсаар авсан болохоор муу гарсан байна.


Энийг Зун лагерт нэхсийн. Хөлд ороогүй байхад нь өмсүүлж байлаа.


Энэ нэг малгай. кккк  Их чанга нэхсэн болохоор  өмсөхөд их ширүүн байх шиг байгаан.


Энэ бол юбка. ккк Одоохондоо өмсөхгүй байгаа 2 нас мастай болохоор нь өмсөж болох байх одоо Охин маань 1.4 настай шүү дээ.


Энэ бас нэг бойтог.


Бас бус олон өмд юбка байгаа зургийг нь аваагүй байгаа болохоор дараа оруулья.

Wednesday, February 29, 2012

Шинэ ажил аа

Миний бие гэртээ охино хараад суудаг л даа. Харин нөхөр маань өнөөдөр шинэ ажилд орж байгаан анхны өдөр нь . Нөхрийгөө харсан чинь цаанаа сандраал бодол болоол байгаа харагдсан. Хуучин ажилаасаа гараад хагас сар болоод шинэ ажилд орж байна. Сая ажилдаа явахдаа "жоохон сандраад шалгалт өгөх гэж байгаа юм шиг байна аа" гэсэн кккк.
манай нөхөр хэлний үнэн авяьсгүй гар шүү. шинэ ажил нь хагас бүтэнсайнд амардаг гэсэн. тэхээр нь бямбын англи хэлний сургалтанд суу гэсийн. Одоо хэлээ сайжруулчихвал манай хүн мэргэжилдээ сайн л даа. Бид 2 чинь нэг ангийн хоёр, мэргэжил нэгт нөхдүүд шүү дээ. Би харин ажлын туршлага энээ тэрээ гэж байхгүй. Сургуулиа төгсөөл 3 сар ажиллаж байгаад магистр сурна гэж ажлаасаа гараал тэгээл төгсөхын алдад   бэбитэй болоол магистр ч байхгүй.  хүүхдээ хараал гэрийн хүн болсон. Одоо охин маань Ой 4 сартай. Намраас л  би ажилын бараа харж охин маань цэцэрлэгийн бараа харах байх даа. Тэр болтол нэг иймэрхүү байдалтай. 
Манай хүн хуучин ажилдаа овоо цалин авдаг байсын гэтэл одоо энэ шинэ нь тэрний талтай тэнцэнэ. Тэгээд яахав унаа хоолны мөнгө, бас улиралд нэг бонус энээ тэрээ гэж өгөхийн гэсэн гэхдээ тэр нь ажлын үр дүн энээ тэрээгээс хамаарахын гэсэн. Цалин нь 2 дахин багасаж өрхийн орлого навс буураад жоохон сэтгэлээр унаж л байна. Гэхдээ яахав удахгүй цалин нь нэмэгдэх байх л гэж горьджийно. 
Нээрээ энэ 6 хувийн хүүтэй орон сууцны зээл гэж үнэнхүү сайхан боломж гарч ирсэн байна аа.  Хүүхэдгүй залуу гэр бүлүүд 2лаа ажиллаад өлхөн 700.0 сардаа олчихно биздээ. Хүүхэдтэй байсан ч гэсэн боломжтой.  Харин нөхөр бид 2 оны өмнө байр захиалсан байсын тэр нь нөгөө жагсаалтанд нь ороогүй байхын. Азгүй гэж л тэр байх даа. Одоо бид 2 нөгөө өндөр хүүтэй банкны хүүгээр нь л зээл хөөцөлдөх болох нь. Гэтэл бас нөхөр маань ажилаа сольцон болохоор зээл авах нь эргэлзээтэй байна. Эргэлзээтэй ч гэж зээл олгохгүй болчоод байдаг. Асуудал ч их байна аа.  
За орой нөхрийгөө ирэхээр нь би чинь баахан юм асууна шүү дээ. Өмнө нь ажилаасаа ирэхээр нь ажилынханыг нь бараг бүгдий нь мэддэг болчихсон энэ чинь яасан тэр чинь болсон уу гэээл асуугаал, мэргэжил нэг болохоор бас туршлага интер авах гээл  асууж лавлана шүү дээ. кккк. Би ч одоо бараг зэврэх гээл байна. Миний үеийхэн чинь одоо 3 жил ажиллачихсан байр сууриа олчихсон зарим нэг нь томроод алга болж өгсөн байх. Гэтэл би... Заримдаа энэ тухай бодохоор уур ч хүрэх шиг гэхдээ яахав. хөөрхөн охинтой боллоо. бүх юм сайхан болно доо тээ. 


Saturday, February 25, 2012

нэгдлээ...

Сайн байна уу. Блог ертөнц минь ...
Аль хэдийнэээс блогтой болох юмсан гэж бодож явсааар өнөөдөр гар хуруу минь хөдөлж байна. Миний бие энэхүү блогтоо бүхийл зүйлээ тэмдэглэн үлдээх ба магадгүй нууц өөрөөсөө ч нуудаг зүйлээ бичихийг хүсч байна.