Friday, March 16, 2012

Авгай боллоо л доо..

Нээрээ эмэгтэйчүүд бид байнга шахуу хэн нэгний төлөө амьдарч бодож нэг үгээр өөрсдийгөө гаргуунд нь гаргаж байх юм даа. Бүгд биш ч гэсэн, би лаг тэгээд байх шиг байна. Охиноо гаргаад гартээ байснаас хойш нөгөө авгай төрхөндөө ороод байгаан муу даа. ккк инээдтэй ч гэсэн үнэн л тэр байна даа. Өмнө нь арай л ийм байгаагүй дээ л гэж бодохын. Өөртөө анхаарна ингэнэ тэгнэ гэж бодоол байна бодоол байна хэрэгжүүлсэн хйисэн тэмцсэн юм байхгүй. Нүүрний арьс суларч нүднйи доор бүдэгхэн бүдэгхэн үрчлээс тогтоод л оройдоо мөсөөр арчина даа гээл мөсөө хөлдөөгөөл байдаг арчсан юм байхгүй, дасгал хийнэ л гээд байдаг хийсэн юм байхгүй хөшиж үхэх байх дөө. 
Өөрийгөө хурцалж жоохон идэвхитэй баймаар байхын. Яах вэ. 

Monday, March 12, 2012

хүүхдүүд , төлөвлөгөө

Бүсгүйчүүд минь сайхан баярласан уу. Би нь сайхан баярласоон. Эмээгийндээ очиж хамаатан саднаараа бужигнаж байгаад ирсэн.
Нээрээ Март дөхөөд ирэхээр  буятай ээж, төгс билэг ээж, энэрэлт ээж өөр юу юу билээ дээ баахан ээжүүдийг нэр дэвшүүлээл шалгаруулна энээ тэрээ гээд байсан ба нар сонссон уу яасан. Тэгсэн манай эмээ тэрнийх нь нэг буянтай ээж нь болсон гэнэ. Тэгсэн чинь инээдтэй нь   тэрийг нь худалдаж авдаг юм байх. кккк  Эмээ 150.000 төлсөн гэсэн. Бараг 46 эмээ нар 3 сарын 7нд МҮЭСТӨ-нд цуглараал нөгөө өргөмжлөлөө авсан гэсэн. Манай эмээ чинь шагнал энээ тэрээнд дуртай нэлээн хөдөлгөөөнтэй хүн шүү дээ. Хорооноос нь санал болгоод та оролцох уу 150.000 төлдөг гэсэн гэсэн тэгээд яахав даа дуртай юм болохоороо авчку юу ккк. Нэг бодлын инээдтэй ч юм шиг нөгөө бодлын эмгэнэлтэй ч юм шиг.  
Тэгээд нас ахиад байхаар ганцаараа биш хосоороо өтөлвөл хамгийн сайхан юм даа тээ, манай  өвөө өнгөрөөд удаж байна. Эмээ маань одоо хэдэн хүүхдээ бараадаал ирээч ирээч гээд...  Харин хаа очиж олон 8 хүүхэдтэй болохоор сайхан. Одоо манай ээж аавын үеийхэн чинь 2-4  хүүэдтэй байх шив дээ. Би доороо 1 дүүтэй. Дүү маань ирландад сурч байгаа болохоор айлын ганц шиг л байна. Одоо би л олон хүүхэд төрүүлэхээс тээ. ккк. 
Намар охин маань 2 ой хүрнэ тэхээр би чинь цэцэрлэгч өгөөд ажилчин анги болох гээд байгаа шдээ. Тэгээд бодоод байсан чинь дор хаяж 2-5 жил ажиллана гэхээр дараагийн хүүхэд бас оройтох гээд байна шүү. Тэр үед би чинь 30 хүрцэн байна. Эртхэн төлөвлөсөн бол жилийн зайтай тэрсхэн 2 хүүхэд гаргачихдаг байж  тээ ккк. Нэг мөсөн дараалж гаргаад хэсэг ажиллаад дараалж гаргаад хэсэг ажиллаад...... энэ мэтчилэн явсан бол.
Та нар үзсэн үү. Өнгөрсөн тэрний өмнөх ч билүү танайд хонье дээр нэг таксины жолооч залуу оролцсон,  5 хүүхэдтэй.  30 жоохон гарсан мөртлөө 5 хүүхэд гаргасан эрүүл саруул өнөр өтгөн сайхан л амьдарч байсан. Тэрийг хараад би атаархсан шүү. Гэр хороололд Нэг өрөө байшинд тарчигхан амьдарч байгаа  ч гэсэн би бол баян хүн гэж хэлсэнийг нь сонсоод  нээрээ л үнэн санагдсан. 

Sunday, March 4, 2012

hand made...



Охиндоо хийсэн зүйлээсээ орууллаа. 
Энэ жижиг өмд нь одоо багадаад архивлагдсан. Том өмдийг нь өмсөж байгаа. 




Энэ бас нэг өмд. одоо багадаад өмсөхөө больсон.  Гар утсаар авсан болохоор муу гарсан байна.


Энийг Зун лагерт нэхсийн. Хөлд ороогүй байхад нь өмсүүлж байлаа.


Энэ нэг малгай. кккк  Их чанга нэхсэн болохоор  өмсөхөд их ширүүн байх шиг байгаан.


Энэ бол юбка. ккк Одоохондоо өмсөхгүй байгаа 2 нас мастай болохоор нь өмсөж болох байх одоо Охин маань 1.4 настай шүү дээ.


Энэ бас нэг бойтог.


Бас бус олон өмд юбка байгаа зургийг нь аваагүй байгаа болохоор дараа оруулья.