Бүсгүйчүүд минь сайхан баярласан уу. Би нь сайхан баярласоон. Эмээгийндээ очиж хамаатан саднаараа бужигнаж байгаад ирсэн.
Нээрээ Март дөхөөд ирэхээр буятай ээж, төгс билэг ээж, энэрэлт ээж өөр юу юу билээ дээ баахан ээжүүдийг нэр дэвшүүлээл шалгаруулна энээ тэрээ гээд байсан ба нар сонссон уу яасан. Тэгсэн манай эмээ тэрнийх нь нэг буянтай ээж нь болсон гэнэ. Тэгсэн чинь инээдтэй нь тэрийг нь худалдаж авдаг юм байх. кккк Эмээ 150.000 төлсөн гэсэн. Бараг 46 эмээ нар 3 сарын 7нд МҮЭСТӨ-нд цуглараал нөгөө өргөмжлөлөө авсан гэсэн. Манай эмээ чинь шагнал энээ тэрээнд дуртай нэлээн хөдөлгөөөнтэй хүн шүү дээ. Хорооноос нь санал болгоод та оролцох уу 150.000 төлдөг гэсэн гэсэн тэгээд яахав даа дуртай юм болохоороо авчку юу ккк. Нэг бодлын инээдтэй ч юм шиг нөгөө бодлын эмгэнэлтэй ч юм шиг.
Тэгээд нас ахиад байхаар ганцаараа биш хосоороо өтөлвөл хамгийн сайхан юм даа тээ, манай өвөө өнгөрөөд удаж байна. Эмээ маань одоо хэдэн хүүхдээ бараадаал ирээч ирээч гээд... Харин хаа очиж олон 8 хүүхэдтэй болохоор сайхан. Одоо манай ээж аавын үеийхэн чинь 2-4 хүүэдтэй байх шив дээ. Би доороо 1 дүүтэй. Дүү маань ирландад сурч байгаа болохоор айлын ганц шиг л байна. Одоо би л олон хүүхэд төрүүлэхээс тээ. ккк.
Намар охин маань 2 ой хүрнэ тэхээр би чинь цэцэрлэгч өгөөд ажилчин анги болох гээд байгаа шдээ. Тэгээд бодоод байсан чинь дор хаяж 2-5 жил ажиллана гэхээр дараагийн хүүхэд бас оройтох гээд байна шүү. Тэр үед би чинь 30 хүрцэн байна. Эртхэн төлөвлөсөн бол жилийн зайтай тэрсхэн 2 хүүхэд гаргачихдаг байж тээ ккк. Нэг мөсөн дараалж гаргаад хэсэг ажиллаад дараалж гаргаад хэсэг ажиллаад...... энэ мэтчилэн явсан бол.
Та нар үзсэн үү. Өнгөрсөн тэрний өмнөх ч билүү танайд хонье дээр нэг таксины жолооч залуу оролцсон, 5 хүүхэдтэй. 30 жоохон гарсан мөртлөө 5 хүүхэд гаргасан эрүүл саруул өнөр өтгөн сайхан л амьдарч байсан. Тэрийг хараад би атаархсан шүү. Гэр хороололд Нэг өрөө байшинд тарчигхан амьдарч байгаа ч гэсэн би бол баян хүн гэж хэлсэнийг нь сонсоод нээрээ л үнэн санагдсан.
No comments:
Post a Comment